ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Алт цэвэршүүлэх болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-17

УУХҮ-ийн яамнаас “Ил тод хариуцлагатай уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уул уурхайн салбараас 2019 оны 11 сарын байдлаар улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Улсын төсөвт оруулсан
орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өс
сөн байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс таван толгойн IPO дээр бүх зөвлөхүүдээ сонгоод, бүгд үйл ажиллагаандаа ороод явж байна. Эрдэнэс таван толгойн хувьцааны тухайд ноогдол ашгаар битгий улс төрөө хийгээрэй гэж хэлмээр байна. Нэгж хувьцааны үнэлгээг бид олон улсын биржийн стандартад нийцсэн үнэлгээг тогтоох ёстой. Ноогдол ашгийг хуваарилах эсэх ашгийг компанийн засаглалаараа ТУЗ дээр шийдээд явсан байгаа. ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагууд ажиллаад явж байгаа. Ноогдол ашгийн үнэ цэнийг өсгөж, хийсэн ажлуудтайгаа уялдуулж байж олгох ёстой гэж бодож байна. төмөр замаа барих хэрэгтэй байгааг бас ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч. Хөрнгө оруулагч тал ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгой төсөл манай улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа төсөл. 1380 метрийн гүнд дэлхийд байхгүй хоёр бутлуурын цехийг Монгол залуучууд барьж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт бол дэлхийд хосгүй бүтээн байгуулалт.14 мянган монгол залуучууд ажиллаж байгаа. Бид хүний нөөцдөө маш их анхаарч байна. Нэг хүнийг бэлтгэхийн тулд 15 жилийн хугацаа шаардагддаг. Монгол Улсын эдийн засагт Оюутолгойн оруулж байгаа байр суурь том. Тиймээс Оюутолгой төсөл бол зөв. Алдаатайг нь засаж залруулаад явах ёстой. Хөрөнгө оруулагч нарын байр суурь нааштай байгаа. УИХ-ын 92 дугаар тогтоолд монголын талын өгөөжийг 53 хувиар буулгахгүй байх зэрэг асуудлыг хөрөнгө оруулагч тал анхаарч, ширээний ард сууна гэж байгаа

-Сайжруулсан түлшний түүхий эд хомсдолд орсон гэх мэдээлэл байна?

-Дуусахгүй. Энэ талаар хүмүүс өөр өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Мэдээж төгс зүйл гэж байхгүй. Түгээлт, тээвэрлэлт, ажилчид гээд олон асуудлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүхий эд дуусна гэж байхгүй. Ажилчдын эрүүл аюулгүй байдал гэдэг хамгийн чухал. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Нефть боловсруулах үйлдвэрийн үйл явц ямар түвшинд явж байна вэ?

-Төлөвлөснөөс хурдан явж байгаа. Маш том төсөл шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө хуулаад тавьж байгаа шиг юм биш. 

-Ирэх онд хэрэгжих томоохон төслүүд бий юу?

-2020 онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлнэ. Одоо барилгын компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барих ажлыг хийнэ.