ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украины “Boeing”-ийн ослын шалтгааныг шалгахад АНУ оролцоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-11

Украины зорчигч тээврийн нисэх онгоцны ослыг мөрдөн шалгахад оролцохыг хүссэн мэдэгдлийг Иран улсаас хүлээн авсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хуваарилсан гэж АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл /NTSB/ мэдэгджээ.

Ослыг мөрдөн шалгахад Ираны байгууллага гол үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбогдуулан NTSB ослын шалтгааны талаар таамаг дэвшүүлэхгүй гэдгийг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Түүнчлэн бүх асуудлыг Ираны талд хаяглахыг хүсжээ.

Америкийн цэргүүдийн байрлаж буй Иракийн баазуудад Иран улс лхагва гарагт пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Украины “Boeing 737-800” нисэх онгоц осолдсон юм. Уг онгоц пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэж Өрнөдийн орнуудын удирдагчид өчигдөр мэдэгдсэн байна. АНУ, Канад, Их Британийн удирдагчид 176 хүн амиа алдсан ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг сайтар явуулахыг уриалжээ. Харин Ираны эрх баригчид энэ мэдээллийг няцаагаад "үндэслэлгүй цуу яриа" гэж мэдэгдсэн байна