ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай мэдээ: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-24

 Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс дөнгөж сая  хуралдаж сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл амраахаар шийдвэрлэлээ.  Мөн уүлсын хилийг энэ хугацаанд хаахаар болжээ. Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг гаргасан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургааль, цэцэрлэгийг амраахаар болов.

Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.