ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Маскны хангалт эрэлтээ гүйцэхгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-28

Коронавирусын тархалтын байдал, шинээр хэрэгжүүлж  буй ажлын талаар ЭМЯ-аас  мэдээлэл өгч байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа вирусын халдвартай  4439,  нас барсан хүний тоо 106 хүрчээ.  БНХАУ-аас гадна бусад орнуудтай нийлээд  4474-т хүрсэн аж.   Харин халдвар авсан байж болзошгүй  5796 хүн  байгаа талаар мэдээллээ.  

Манай улсад  шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй бөгөөд  нийт 13  хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилж байгаа гэв.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын  ЭМЯ Дэлхийн эрүүл мэндийн  байгууллага болон  БНХАУ-ын ЭМЯ-аас мэдээлэл авч байгаа тул  цөөхөн найдвартай эх сурвалжаас мэдээллээ авахыг иргэдэд анхаарууллаа.

Архангай,  Ховд  аймаг  сэжигтэй тохиолдол гарсан хэмээсэн ч,  шинжилгээний хариуг үгүйсгэсэн аж.   Өнөөдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторид оношлуурыг   ашиглаж эхэлсэн талаар мэдээлэв.

Мөн хүнсний бараа бүтээгдэхүүн,  маскны эрэлт өндөр байгаа ч  иргэд нөөцлөх шаардлаггүй, худал мэдээлэлд  автахгүй байхыг  анхаарууллаа.