ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д коронавирусын хоёр тохиолдол илэрчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-01

ОХУ-д шинэ коронавирусийн хоёр тохиолдол илэрчээ. Тодруулбал, Забайкальский хязгаар муж болон Тюмен мужид тус тус бүртгэгдсэн аж. Коронавирусийн халдвар авсан хоёр хүн нь БНХАУ-ын иргэн аж. Оросын Засгийн газраас шинэ коронавирустэй тэмцэх шуурхай баг гарган, тэмцэж байгаа бөгөөд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаа хаагаад байгаа билээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин шинэ коронавирусээс оросуудыг хамгаалахын тул бүхнийг хийх болно гэдгээ мэдэгджээ.

Дашрамд мэдээллэхэд, шинэ төрлийн коронавирусийн /2019-nCoV/ халдвараар БНХАУ-д амиа алдсан хүний тоо 259-д, вирусийн халдвар авсан хүний тоо БНХАУ-д 11 мянга 791-д хүрлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулга өчигдөр /2020.01.31/ дэлхий нийтэд онц байдал зарласан юм.