ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухань хотод ажиллаж байгаа эмч нарт зориулж, 66 сая төгрөгийн хандив өргөв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-18

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын санаачилгаар төвлөрүүлсэн 66 сая төгрөгийн хандивыг Монгол Улс дахь БНХАУ-ын элчин сайдын яаманд гардуулж өглөө. Тус хандивыг БНХАУ-д “COVID 19” вирусийн өвчлөлийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, эмнэлгийн ажилчдад зориулж “МЦНХ” ТББ, Батлан хамгаалахын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид хамтран төвлөрүүлсэн аж. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй "Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр БНХАУ-ын ард иргэдийг зовох цагт Монголын ард түмэн, тэдний аюулгүй байдлын баталгаа болсон цэргийн бие бүрэлдэхүүнээс хятадын ард түмэнд,  цэргийн бүрэлдэхүүнд ямар их сэтгэлийн дэм үзүүлж, гар сунгаж байгаад баярлаж байна" гэлээ.