ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс” бонд гаргаж, Сар шинийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-18

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинэ оны өмнөхөн хуралдаж, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээтэй хамт мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү  мэдэгдлийн дараа УИХ-аас  шийдвэрийг эцэслэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг баталсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр  тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт  хийлээ. Тухайлбал, “Эрдэнэс силвэр ресус” ХХК  “Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой салхитын мөнгөний ордын хуучин эзэмшигчдийн хуулийн байгууллагад хандсан асуудал хөндөгдөж байсан. Бид зохих журмын дагуу “Жи Пи Эф” ХХК-тай ярилцаж, өнөөдрийн байдлаар нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан гомдлоосоо татгалзсан.  Мөн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлээ татгалзаж, хуулийн дагуу хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Бид Салхитын алт, мөнгөний ордод  нэмэлт ТЭЗҮ боловсруулж, ордын цэвэр өгөөж нь татвар орсон дүнгээр 569 тэрбум төгрөгийн ашигтай гэж гарсан. Тухайн ордын гуравны нэг буюу бага хэсэгт хийсэн тооцоолол. Цаашид эрэл хайгуулаа нэмэгдүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн энэ үеэр арилжааны буюу Хаан банкны төлөөлөл “Манай банк тэтгэврийн зээлийг суутгаагүй. Бондыг хүлээж авсны дараа бичилтүүдийг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдрийн байдлаар 540 салбарын орчим 2,4 сая хадгаламж эзэмшигчтэй. Хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг аливаа гэрээ хэлэлцээрт тусгах ёстой. Нийт тэтгэвэр авагчдын 62 орчим хувь нь манайхаар дамжуулдаг. Тиймээс ирэх гуравдугаар сарын тэтгэврийг олгох, Цагаан сарын баярын өмнө тэтгэврийн зээл тэглэх асуудалд оролцоно” гэж мэдэгдлээ.  Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал П.Ганхүү “Манай компанийн хувьд стратегийн үр ашигтай ордуудыг эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөж өгөх үүрэгтэй төрийн өмчит компани. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор хуулийн хугацаанд “Хөгжлийн банк”-наас баталгаа гаргаж, "Эрдэнэс бонд" үнэт цаас гарсан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр зургаан сая хүртэл тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Үүнээс гадна тэтгэврийн зээл  195 мянган аваагүй тавдугаар сарын 1-нд “Эрдэнэс” бонд олгох ажлын бэлтгэл ажил хийгээд, үндсэндээ бэлэн болсон. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээнд арилжааны банкуудтай гэрээ хийж, энэ ажил дуусна” гэв. Төгсгөлд нь УИХ-ын дарга Г.ЗандангшатарТэтгэврийн зээлийг тэглэх нүсэр ажлыг амжилттай ажилласан ажлын хэсгийн гишүүд, ахлагчид, холбогдох байгууллагуудад талархаж байна. 418 мянган тэтгэвэр авч байгаа хүмүүстэй холбоотой том асуудал бөгөөд анх удаа хийсэн. Банкууд хадгаламж эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс, Монголбанк эдийн засгийн тогтвортой байдлыг хангах эрхэм зорилгын үүднээс, С.Чинзориг сайд тэтгэвэр авагчид, халамж хүртэгчид гээд олон эрх ашгийн уулзвар дээрх нүсэр ажил байлаа. Бонд гарсан, Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэх ажлыг дуусгавар болохоор болж байна. Арилжааны банкуудын хувьд 10 хувийн зээлтэй байсан бол энэ удаад зургаан хувийн хүүтэй зээлээр сольж байгаа. Зөрүү гарч байгаа ч арилжааны банкууд аль аль талдаа хохиролгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласанд  талархаж байгаагаа илэрхийлсэн” юм.