ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

6000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Гэтэл зам хаасныг мэдсээр байсан атлаа товчоогоор нэвтрэх гэж үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хэл амаар доромжлох асуудал гарч эхэлжээ. Тэврийн товчоо, постуудыг хаасантай холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлэхээр болсон аж. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй, Тавантолгой компаниас 150 гаруй ажилтан албан хаагчдыг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан байна. Нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд 6000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэж, иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллах аж.