ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарласан зургаан иргэний хариу сөрөг гарсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

БНХАУ-ын Ухань хот болон дэлхийн 28 улсад тархсан covid-2019 вирус өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсад бүртгэгдээгүй гэдэг мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өглөө. Гэвч сэжигтэй гэж үзсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авч байгаа аж.

Тэрбээр, “ХӨСҮТ-д тусгаарласан байсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирус илрээгүй гэсэн үг. Өчигдрийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн долоон хүн, урд нь ирсэн байсан нэг хүнийг мөн ХӨСҮТ-д тусгаарласан. Нийтдээ найман хүн тусгаарласан. Шинжилгээ, эмнэлгийн үзлэг явагдаж байна. Сар шинийн баяр эхэлчихлээ. Хариуцлагыг иргэн бүрээс нэхэж буйг зориуд онцолъё.

Хятад улс сар шинийн баяраа хориглоогүйгээс эргэж нөхөж болшгүй алдаа гаргасан. Тиймээс бид энэ алдааг давтах ёсгүй юм. Манай улс цөөхөн хүн амтай, том талбайтай. Тиймээс сахилга бат, дэг журам сайтай, өгсөн зөвлөгөө зааврыг ягштал биелүүлээсэй гэж хүсч байна. Өвчнийг давж гарч чадна гэж бодож байна. Иргэд сар шинийн өдрүүдээр нийлж хамтаараа даван туулж чадна аа. Монголын ард түмэн ямар эв нэгдэлтэй, сахилга баттай гэдгийг харуулаарай. Сэтгэл байхад энэ өвчнийг ялаад гарч ирнэ ээ” гэсэн юм.