ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д коронавирусийн халдвараар найман хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-25

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 25-ны мэдээгээр 80036 хүн коронавирусийн халдвар авч, 2699 хүн нас барж, 27444 хүн эмчлэгдсэн талаар мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 36 оронд бүртгэгдсэн аж. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа бөгөөд тус халдварын 833 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ. БНСУ-д манай улсын 48000 орчим иргэн ажиллаж, амьдардаг юм. Харин Япон улсад 838 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан бол Европын орнуудаас Итали улсад цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж халдвар авсан хүний тоо 229 болж, долоон хүн эндсэн байна.