ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхуурууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-25

Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр энэ сарын 25, 26-нд, 27-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 25-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.