ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ямар ч шалтгаантай байсан хот руу нэвтрүүлэхгүй гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-27

Улсын Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ-ын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй үүргийг тусгай чиг үүргээр ажиллаж буй албан хаагчид гүйцэтгэж байна.