ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлтэй дүүрэгт Бүтэн ардчилал 4Б Хөтөлбөр болов

O.Admin
2024-05-06

Ардчилсан намаас 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж буй “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0” аппликейшний танилцуулга болон “Сонгуулийн Бэлтгэл ажлын зорилт” сургалтыг Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын анхан шатны гишүүдэд хийж байна.

Ардчилсан намын “Улс төрийн зөвлөл”-ийн гишүүн М.Чимэддорж, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Ардчилсан намын Аутосорсинг инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын Хэлтсийн дарга Н.Батбаяр нарын баг “Сонгуулийн бэлтгэл ажлын зорилт”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0” апп-ийн танилцуулгыг хийлээ.

Тус аппликейшнийг гишүүддээ бүрэн нэвтрүүлснээр цахимаар намын гишүүнчлэлтэй болох, намын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг шууд хүлээн авах боломжтой юм.

Сургалтад Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баянмөнх болон Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны удирлага, гишүүд хамрагдлаа.