ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иран улсад коронавирусийн халдварын улмаас 200 гаруй хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-29

Иран улсад коронавирусийн халдварын улмаас ойролцоогооо 210 хүн нас барсан тухай эх сурвалж мэдээлжээ. Нас барагсдын дийлэнхи нь нийслэл Тегеран болон шашин мөргөлийн ариун хот Комд гарсан аж. Энэ тоо нь Ираны эрх баригчдын өгч байгаа албан ёсны тооноос зургаа дахин өндөр байгаа гэжээ.

Коронавирусийн халдвар Иран улсаас Афганистан, Бахрейн, Кувейт, Оман, Пакистан, Ирак зэрэг арав гаруй хөрш улсад нь тархаад байгаа юм. Ираны чиглэлийн олон нислэг цуцлагдаж, хөрш улсууд нь хилээ хаасны улмаас тус улсын олон мянган иргэн хилийн гадна түгжигдээд байгаа аж. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд маргааш буюу Ням гарагт Иранд очиж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ.