ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван иргэн усанд живж амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-25

Урин дулааны цаг ирсэн энэ үед иргэд гол усанд орох, мөн амарч зугаалах үедээ гол мөрөнтэй газар очиж архи ууж согтуурсан үедээ унаж осолдох асуудал ихэсдэг билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт ОБЕГ-т голын усанд осолдсон гэх хэд хэдэн дуудлага иржээ. Улмаар, гурван хүн амиа алдсан аж.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараа багт Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн 35 настай эмэгтэй У живж амиа алджээ. Улмаар, дуудлага авсан даруйд хоёр цагийн дараа осолдсон газраас цогцсыг нь гаргаж авчээ. Мөн Хэнтий аймгийн иргэн 35 настай эрэгтэй У мөн л амарч зугаалж явах үедээ живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Харин 21 настай бүсгүй Ховд голын усанд мөн энэ сарын 24-нд буюу өчигдөр живж амиа алджээ. Гол мөрний усны түвшин нэмэгдсэн энэ цаг үед амарч зугаалж явахдаа гол уснаас хол байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн бага насны хүүхэд ч голын усанд эндэх тохиолдол их байгаа учраас үр хүүхэддээ хараа хяналт тавихыг албаны хүмүүс сануулж буй юм.