ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөөцийн махыг ирэх долоо хоногт худалдаанд гаргана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-05

Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд энэ оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр болсон юм. Тиймээс эхний ээлжинд дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгжийн  нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлснийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Нөөцийн махны худалдааг энэ оноос  агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр борлуулах аж.

Нөөцийн мах

  • Үхрийн мах- 7700 төгрөг
  • Хонины мах- 6700 төгрөг
  • Ямааны мах- 6200 төгрөгөөр тус тус худалдаалах юм байна.