ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ангела Меркел: Дэлхийн II дайнаас хойш ийм том сорилт тулгарч байсангүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-19

Германы Канцлер Ангела Меркел ард түмэндээ хандаж, өчигдөр телевизээр мэдэгдэл хийжээ. Тус улсын тухайд Засгийн газраас цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг иргэдээ эв нэгдэлтэйгэр дагаж биелүүлэхийг уриалж буй юм. Мөн хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж, гаднаас ирэх, явах нислэгүүдээ ч цуцлаад байгаа аж.

Ангела Меркел хэлэхдээ  "Дэлхийн II дайнаас хойш, хоёр Герман нэгдсэнээс хойш бидэнд ийм том сорилт тулгарч байсангүй. Энэ бол үнэхээр ноцтой зүйл. Герман ардчилсан төр учраас ард түмэндээ үнэнийг нууж хаалгүй хэлж байна.

Бид эв нэгдлээр давж гарна. Манай улс эрүүл мэндийн маш сайн тогтолцоотой. Дэлхийн хамгийн сайн нь. Гэвч бид илүү ор бэлдэж, олон хүнд эмнэлгийн тусламж хүргэх шаардлагатай болоод байна” гэлээ.

Герман улсын тухайд халдварт өвчний тархалтыг хязгаарлах үүднээс хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж, иргэдээ нийгмээс тусгаарлах арга хэмжээ авахгүй бол Итали, Франц зэрэг улс орнуудын араас орох магадлал өндөр байгаа юм.