ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Бүрэнбаатар: Цар тахлаар далимдуулсан залилангийн гэмт хэрэг  их гарч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-25

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар цар тахалтай холбоотойгоор гарч буй залилангийн гэмт хэрэг гарч байгаа талаар санууллаа. Тэрбээр " Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог билээ. Улс орнуудад цахим хуудас, интернет худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг, амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн коронавирус туссан хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн иргэдийг залилах явдал гарч болзошгүй болчихоод байна.Иймд иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж бусдад залилуулж байгааг анхаараарай. Нийт 25 дуудлага мэдээллийг мөрдөн шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан.  Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын Estaparmasitcalius компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан” гэлээ.