ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ covid-19 вирусийн халдварын тоогоор тэргүүлж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-27

Нэг шөнийн дотор АНУ-д covid-19 өвчний халдвар 17 мянга бүртгэгдэж, БНХАУ-ыг давж гарлаа. Өнгөрсөн нэг хоногийн дотор дэлхий нийтээр халдварын тохиолдол 13.6 хувь буюу 63.2 мянгаар нэмэгдэж 531.1 мянгад хүрээд байгаа талаар ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа онцолсон юм.

Нэг хоногийн дотор нас баралт 3000 нэмэгдэж 24.1 мянгад хүрчээ. Эдгэрсэн хүний тоо 123.4 мянга, эмчлүүлж буй нийт хүний тоо 384.2 мянгад хүрч байна. Дэлхийн нийтийн халдварын тохиолдлын 53,8 хувь нь буюу 286.5 мянган тохиолдол Европын улс орнуудад, 16.7 хувь буюу 89.1 мянга нь Азийн орнуудад, 17 хувь буюу 90 гаруй мянган тохиолдол Хойд Америкт, 12.2 хувь нь буюу 65 мянган тохиолдол дэлхийн бусад улс орнуудад бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдлын тоогоор:

- АНУ 85.4 мянга

 - БНХАУ 81.3 мянга,

-Итали улс 80.6 мянган тохиолдлоор тэргүүлж байна. Мөн Испанийн Мадрид хотын цогцос хадгалах газар ачааллаа дийлэхгүй болсон учир спорт цогцолбороо цогцос хадгалах газар болгон ашиглаж эхэлжээ.