ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: Тусгаарлалтаас гарсан иргэд архидан согтуурч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-30

Улсын онцгой комиссын “Шуурхайн штаб”-ын дарга Б.Ууганбаяр “Одоогийн байдлаар 2516 хүн тусгаарлалтад байна. Сүүлийн тав хоногийн байдлаар 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан. Харин тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ дэглэм сахих ёстой. Гэтэл тусгаарлалтаас гарсан иргэд архидан согтуурах тохиолдол гарч байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг хүн бий. Хоёр гурван хоног архидан согтуурлаа. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Холбогдох арга хэмжээ авна. Хатуу ярина. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Олон дахин сануулж хэлэхэд, дэглэм зөрчиж байна. Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаа шиг халдварын далд үе нь байвал яах вэ. Энэ асуудлыг ойлгохгүй хүмүүс байна. Тэдэнтэй хатуухан ярина” гэлээ.