ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр БНСУ-аас 251 иргэн ирнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц 08:40 цагт Улаанбаатараас хөөрчээ. Сөүлд 12:50 цагт газардах аж. Улмаар иргэдийн халууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14:20 цагт Улаанбаатар руу хөөрөх юм. Ингээд Буянт-Ухаа нисэх буудалд 17:00 цагт газардах юм байна.

Тус онгоцоор нийт 251 зорчигч ирнэ. Үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.