ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шар усны үерээс сэрэмжүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа билээ. Тиймээс гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байгаа юм. Түүнчлэн иргэдэд гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зорчихгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.