ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуслангийн чиглэлийн 6.6 км авто зам ирэх есдүгээр сард ашиглалтад орно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалттай танилцсан байна. Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах юм. Мөн өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж. Явган замын хашлага болон замын хийц бүтээц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасан байна. Түүнчлэн ажлын явцад хяналт тавьж байгаа аж ахуйн нэгж болон төслийн нэгжүүдийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болголоо.