ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд коронавирусийн 35 дахь тохиолдол илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Лабораторид 330 хүний шинжилгээ хийлээ, коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийсэн, 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдолтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дахь тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна” гэлээ.