ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр настай хүүг уулнаас эсэн мэнд олжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-06

Гэрээсээ гараад алга болсон хоёр настай хүүг гурван километрийн зайд орших уулнаас эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай, эрэгтэй М нь тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Ар тойлов”-ын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан хүүгийн гэрээс хойд зүгт гурван километрийн зайд орших “Буурлын гацаа” гэдэг уулнаас тус өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээж У-д хүлээлгэн өгчээ.