ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зөвлөмж гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-30

Нийгмийн эрүүл мэндийн төв болон Эрүүл мэндийн яамнаас урин дулааны цаг ирж, айлууд зусландаа гаря эхэлсэн учраас дараах зөвлөмжийг гаргажээ. 

Цэвэрлэгээ, ариутгал:

• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
• Хорхой, шавьжны устгал хийлгэх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Айл өрхөд:

• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
• 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
• Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх