ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдваргүйжүүлэлтэд хоёр тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-31

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлтэд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар болсон билээ. Түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах аж. Мөн цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байх юм.