ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн сайд үүрэг өглөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-05

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл найман удаагийн үүргийн онгоцоор эх орондоо ирэх 2000 гаруй иргэдийг тусгаарлах, шинжилгээ оношилгоог хийх эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Зургадугаар сарын анхны нислэг Австрали, Лаос улсаас 250 гаруй иргэдээ Даваа гаригт авч ирнэ. Гадаадаас ирж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх, ирсэн хойно нэг нэгээр нь тусгаарлана. Ингэснээр нийт хүн амын дунд коронавирусийн халдвар тархахаас сэргийлж байгаа юм

Түүнчлэн ирэх хүмүүсийг тусгаарлах зочид буудал, сувиллыг ариутгаж халдваргүйжүүлэх, эм тарианы нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэхэд онцгойлон анхаарч бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах талаар ярилцжээ.