ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 27-29 хэм дулаан

Т.САНДАГ-ОЧИР
2020-06-20

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР  ХОТ  ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсэж  27-29 градус дулаан байна.