ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Тэнгэрийг "Тавантолгой"цахилгаан станцын захирлаар томиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-29

Монгол Улсаас  Япон Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар яригдаж байсан  Г.Тэнгэрийг  "Тавантолгой"цахилгаан станцын захирлаар томилхоор болжээ. 2018 онд буюу тухайн үед Ерөнхийлөгч  Х.Баттулга түүнийг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг дэмжээгүй аж. 

Тэрбээр,  1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан байна.