ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цасанд боогдсон иргэдийг гаргалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-29

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо”-нд энэ сарын 24-ний өдөр аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгажээ.



Аялж явсан иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй  нөхцөл үүссэн байсан юм.



Байгалийн давшгүй хүчин зүйл тулгарсан хүнд үед эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсан алба хаагчдад иргэдийн төлөөлөл Онцгой байдлын газарт ирж талархал илэрхийллээ