ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СҮХБААТАР ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Т.БАТСУУРЬ
2020-09-30

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.

Сонгуулийн хороонд тус дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 6 нам, 2 бие даагч бүртгүүлснээс Иргэний зориг ногоон нам төлөөлөгчдөд нэр дэвшүүлээгүй тул 5 намын 87 нэр дэвшигч, 2 бие даагчийн баримт бичгийг хянан үзэж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн тухай тогтоол гаргасан байна.

Дүүргийн сонгуулийн хорооноос хуулинд заасан хугацаанд буюу өнөөдөр 12 цагаас МАН-ын 35, АН-ын 35, МАХН-ын 3, ШИНЭН-ын 3, бие даагч 2, нийт 78 нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. ХҮН-тай холбоотой шүүхийн шийдвэрийн улмаас тус намын 11 нэр дэвшигчид үнэмлэхээ аваагүй байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО