ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ургац хураалтын явцад хяналт, шинжилгээ хийжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-21

Хархорин сумын газар тариалангийн бүс нутагт 2020 оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийж байна.

Хархорин сумыг 2018 онд Засгийн газраас газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосон бөгөөд аймгийн газар тариалангийн 95 хувийг дангаар хангаж байна. Тус суманд энэ онд,

  • 18 аж ахуй нэгж, 9 иргэн нийт 5400 га-д үр тариа,
  • 227 га-д төмс хүнсний ногоо,
  • 1270 га-д тэжээлийн ургамал,
  • 1680 га-д тосны ургамал тариалж, ургац хураалтын ажил 80 хувьтай явж байна. 10 аж ахуйн нэгж 2425 тонн ургац авснаас 400 тонн улаан буудайг нөөцлөөд буй юм.
  •