ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын бүртгэлийн дараах 26 үйлчилгээг цахимаар авдаг боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-21

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг 26 үйлчилгээг е-Mongolia цахим хуудсаас авдаг болсон талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр  мэдээлэл хийлээ.  Цахим үйлчилгээ нэвтэрснээр иргэд хаанаас ч хамаагүй иргэний бүртгэлтэй холбоотой материалыг ашиглах боломжтой болжээ. Ингэснээр эдийн засаг,  цаг хугацааны хувьд  хэмнэлттэй гэдгийг онцолж байлаа. 

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан

- “E Mongolia” систем энэ сарын 1-нээс албан ёсоор нэвтэрсэн бөгөөд  burtgel.mn сайт хөтөлдөг.  Байгууллага болгон өөрийн гэсэн мэдээллийн сантай болсон  учраас эдгээр мэдээллийн сан ялангуяа иргэн хуулийн этгээдэд чиглэсэн үйлчилгээ нэг цонхоор гарч, нэг дор нэгтгэхэд нь чухал  гэсэн үг.  Улсын бүртгэлийн суурь мэдээллийн сан нь Монгол Улсын үндэсний ой санамж бүхий суурь мэдээллийн сан учраас  үүнийг үндэслэж бусад мэдээллийн сан үүсч байх ёстой. Энэ зарчмыг "E Mongolia" систем бий болгож байгаа юм. 

-Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

 “E Mongolia” систем дээр давхардсан тоогоор 152 мянга иргэн хандсан байна. Систем нээгдсэнээс хойш долоо хоногт дунджаар 10619 иргэн үйлчилгээ авч байна. Иргэний үнэмлэхгүй захиалга, бүх төрлийн лавлагаа тодорхойлолт орсон. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэх 11-11 төвтэй холбогдож төрийн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ “E Mongolia” системээр өгөх боломжтой боллоо.

Тэгвэл дараах 26 үйлчилгээг  е-Mongolia цахим хуудаснаас авч болох аж. 

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа
  2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  4. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа
  5. Регистрийн дугаарын тухай лавлагаа
  6. Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
  7. Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа
  8. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
  9. Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа
  10. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
  11. Иргэний үнэмлэхийн лавлагаа
  12. Оршин суугаа хаягийн лавлагаа
  13. Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа
  14. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
  15. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  16. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
  17. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
  18. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
  19. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа
  20. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  21. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  22. Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
  23. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  24. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (насанд хүрээгүй хүний)
  25. Үндэсний гадаад паспорт захиалах
  26. Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна.