ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн:ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор 250 хүртэлх  тэрбум төгрөг олгох шийдвэрийг гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-18

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, бодлогын хүүг хэвээр хадгалах, ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 нэгдүгээр улиралд 250 хүртэлх  тэрбум төгрөг олгох шийдвэрийг гаргалаа. Жилийн инфляц 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 хувь байна. Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж, дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. Коронавирусийн дотоод тархалт эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх жил эдийн засгийн өсөлт хэвийн хэмжээнд хүрэх хүлээлт  хэвээрээ байна. Халдварын нөлөөгөөр энэ оны эхний хагас жил огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрд харилцан адилгүйгээр үргэлжилж байна. Вирусийн эсрэг вакцины туршилт эхнээсээ амжилттай дуусаж байгаа. Энэ нь зах зээлд эерэг дохио өгч байна. Төв банкнаас ковид цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро бодлогын зохистой арга хэмжээнүүд шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих банкны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байна” гэв.