ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

 “Чингис хаан” банкны луйвар буюу “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн хохирол

O.Admin
2021-01-18

Монгол Улсад сүүлийн үед арилжааны банк дагасан бизнесийн луйвар хэрээс хэтэрлээ. Бизнесийн байгууллагын дампуурал, төрийн байгууллагын орлогын алдагдал, аж ахуйн нэгжийн хохирлын хэмжээг тоочоод баршгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд “Чингис хаан” банкийг нэрлэж болно. Олон нийт төдийлөн мэдэхгүй, томчууд болоод төрийн томоохон байгууллагын мөнгийг өөртөө төвлөрүүлдэг “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувийн эзэмшилд байдаг “Чингис хаан” банкны луйвар болоод хохирогчдийг тоочоод баршгүй билээ. Тэгэхдээ аливаа арилжааны банкны дампуурал төртэй холбогддог бол энэ удаад хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө дампууруулсан гэх түүхийг үлдээх нь нэгэнт тодорхой болов. Тухайлбал, “Нью стандарт финанс” ХХК-ийн 40 хувийг Д.Батаа, 32 хувийг Ш.Бүтэд, 28 хувийг Ц.Баярсайхан эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эздээр нэрлэгддэг байна. Тэд “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь бөгөөд Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй гэх. Тэд нийлээд 68 тэрбум төгрөгийг банкнаасаа буюу төр болоод аж ахуйн нэгжийн хадгалуулсан мөнгөнөөс зээлээд чанаргүй зээл болгож орхижээ. Харин тэдний хөлд олон аж ахуйн нэгж хаалга үүдээ барих, дампуурах, залилангийн хэргээр “аавын” хаалга татахдаа тулсан байдаг.

 

...“Нью стандарт финанс” ХХК-ийн 40 хувийг Д.Батаа, 32 хувийг Ш.Бүтэд, 28 хувийг Ц.Баярсайхан эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эздээр нэрлэгддэг байна. Тэд “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь бөгөөд Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй гэх. Тэд нийлээд 68 тэрбум төгрөгийг банкнаасаа буюу төр болоод аж ахуйн нэгжийн хадгалуулсан мөнгөнөөс зээлээд чанаргүй зээл болгож орхижээ. Харин тэдний хөлд олон аж ахуйн нэгж хаалга үүдээ барих, дампуурах, залилангийн хэргээр “аавын” хаалга татахдаа тулсан байдаг. Үүний нэг нь “Нарны хүү Сарны охин” компани билээ...

 

Үүний нэг нь “Нарны хүү Сарны охин” компани билээ. Зах зээлд анх удаа хувийн аж ахуйн нэгжүүдээс арилжааны банкны зээлийн өндөр шаардлагыг давахгүй, залуу гэр бүл, өндөр настан, хуваариа бизнес эрхлэгч зэрэг зорилтот бүлгийг орон сууцтай болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байсан Д.Гүрсоронз захиралтай энэ компанийг нэрлэж болно. Барилгын зах зээлд өөрийн гэсэн хүрээллийг бий болгож, захиалагч болон зорилтот бүлэгт хүрсэн, нийцсэн үйл ажиллагааг явуулж байсан “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн удирдлагууд яагаад нэг л өдөр залилангийн гэмт хэрэгт холбогдож, олон зуун хохирогчтой болсон бэ. Мэдээж Монгол Улс хууль эрх зүйт орон. Хуулийн дагуу иргэдийг орон сууцанд оруулалгүй бусдыг залилсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтаар “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн төслийн гүйцэтгэгч “Гурван марал” констракшны “Чингис хаан” банкны дансанд байршиж байсан барилгын ажилд зарцуулагдах ёстой мөнгийг хувьцаа эзэмшигчийн даалгавраар “Эрдэнэс фүүдс” ХХК-ийн данс руу хууль бусаар шилжүүлснийг АТГ-аас тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан барилгын компанийн удирдлагууд залилангийн гэмт хэрэгт холбогдох гол шалтгаан нь “Чингис хаан” банк гэдгийг уншигчид минь ойлгосон биз. Банк бол аж ахуйн нэгж, иргэдийн итгэлцэлд тулгуурлаж, үйл ажиллагаа явуулдаг газар.

 

...Гэтэл “Чингис хаан” банкныхан Д.Гүрсоронзыг 2018 оны наймдугаар сарын 09-ний өмнө очиж, гүйлгээ хийсэн өдөр банк хоорондын шилжүүлгийн баримт дээр илүү хувь зуруулан авч, тэрхүү баримтаараа 2018 оны наймдугаар сарын 09-ний өдөр тус банкны данснаас мөнгийг бүлэглэн завшсанаас эхлэлтэй юм. Тэгэхдээ 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн гэрчийн өгсөн мэдүүлэгт теллер “Д.Гүрсоронз өөрөө ирээд зарлага, орлогын гүйлгээ хийсэн” гэж тэмдэглүүлжээ. Түүнээс хойш буюу 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр гэрчийн өгсөн мэдүүлэгт “Чингис хаан” банкны удирдах ажилтан С “Д.Гүрсоронз мөнгөө бэлнээр авч явсан гэх” зөрүүтэй мэдүүлгийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргаж өгснөөр хэргийн учир зангилаа тайлагдана...

 

Гэтэл хэрэглэгчийнхээ дансан дахь мөнгийг дур мэдэн өөр байгууллага руу шилжүүлж, олон зуун хүнийг давхар хохироосон тод жишээ бол энэ билээ. Түүнчлэн АТГ-ынхан иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг бөгөөд “Чингис хаан” банкны олон луйвар хэргүүдийг толгой дараалан илрүүлсээр байгаа юм. Хэргийн талаар тоймлон хүргэхэд, тус компанитай холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагаа анх 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Гурван марал” констракшаас өргөдөл гаргаснаар эхэлсэн байдаг. Гэтэл “Чингис хаан” банкныхан Д.Гүрсоронзыг 2018 оны наймдугаар сарын 09-ний өмнө очиж, гүйлгээ хийсэн өдөр банк хоорондын шилжүүлгийн баримт дээр илүү хувь зуруулан авч, тэрхүү баримтаараа 2018 оны наймдугаар сарын 09-ний өдөр тус банкны данснаас мөнгийг бүлэглэн завшсанаас эхлэлтэй юм. Тэгэхдээ 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн гэрчийн өгсөн мэдүүлэгт теллер “Д.Гүрсоронз өөрөө ирээд зарлага, орлогын гүйлгээ хийсэн” гэж тэмдэглүүлжээ. Түүнээс хойш буюу 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр гэрчийн өгсөн мэдүүлэгт “Чингис хаан” банкны удирдах ажилтан С “Д.Гүрсоронз мөнгөө бэлнээр авч явсан гэх” зөрүүтэй мэдүүлгийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргаж өгснөөр хэргийн учир зангилаа тайлагдана. Тэр утгаар “Гурван марал” констракшны зүгээс 2019 оны аравдугаар сарын 07-ны өдөр тухайн хэргийг хариуцаж байсан прокурор н.Долгион болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Оргил нар 2018 оны наймдугаар 09-ний өдөр “Чингис хаан” банкны дансанд 1.9 тэрбум төгрөг байсан эсэх тухай шалгуулах хүсэлтийг өгчээ.

 

...Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий прокурорт “Гурван марал” констракшнаас хүсэлт уламжилснаар 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас тус хэрэг нь гэмт хэрэг гэж үзсэн АТГ руу  шилжүүлсэн байдаг. АТГ хянуур нягт нямбай ажилласны хүчинд 2018 оны наймдугаар сарын 09-ний өдөр “Чингис хаан” банкны төвд 1.9 тэрбум төгрөг  бэлнээр байгаагүйг тогтоов...

Энэхүү хүсэлтийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар хүргүүлсэн байна. Гэвч Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч н.Төмөр зайлшгүй шалгах ёстой асуудлыг шалгалгүй үлдээж, албан тушаалаа урвуулан ашигласан тул тус хэрэгт хөндлөнгийн шинжээчийг удаа дараа томилсон удаатай. Түүгээр ч тогтохгүй 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монголбанкны Статистик судалгааны газраас гаргасан мэдүүлэгт “Чингис хаан” банкны хуурамчаар гүйлгээ хийсэн баримт нь зарлагын гүйлгээ хийх ямар ч боломжгүй. Гүйлгээ хийсэн баримт нь “application for remittance” гэж бичсэн байгаа нь зөвхөн банк хоорондын шилжүүлэг хийх баримт гэж монгол хэл рүү орчуулагдана гэж дүгнэлт өгчээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчаас авсан зүйл нь бэлэн бус гүйлгээний баримт байна. Хэнээс шилжүүлж байгааг нь бичсэн мөртлөө хэнд шилжүүлж байгаа нь байхгүй. Өөрөөр хэлбэл, бүрдүүлбэр дутуу тул уг баримтаар гүйлгээ хийх боломжгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Хэргийн байдал ийм ойлгомжтой байхад Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс тус хэргийг гэмт хэрэг биш гэж хаасан нь хуульд нийцэлгүй үйлдэл билээ.

"Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн төслийг зогсоосон үйлдлийг шалгаж, “Гурван марал” констракшн ХХК-ийн болон захиалагчдын эрх ашгийг хамгаалан ажиллахыг сануулж байна. Тэр ч бүү хэл, олон нийтэд бодит мэдээлэл өгсөн, “Чингис банк”-ны луйврыг илчилсэн гэж иргэн О.Даариймаа буюу Д.Гүрсоронзонгийн ээжийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байжээ. Үнэнийг хэлсэн бүхэнтэй өсөрхөж, хуулийн байгууллагаар далайлгадаг, айлгадаг, сүрдүүлдэг байдал “Чингис хаан” банкны удирдлагуудаар төгсөх болтугай. Тиймээс уг луйвартай холбоотой “Чингис хаан” банк дахин нэг хэрэг дээр яллагдагчаар татагдах нь ойлгомжтой болжээ.

Шуудхан хэлэхэд, компанийн данснаас мөнгө алга болох нь гэмт хэрэг биш юм бол тус хэлтэс ямар хэргийг гэмт хэрэг гэж үздэг нь ч бас анхаарал татмаар. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий прокурорт “Гурван марал” констракшнаас хүсэлт уламжилснаар 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас тус хэрэг нь гэмт хэрэг гэж үзсэн АТГ руу  шилжүүлсэн байдаг. АТГ хянуур нягт нямбай ажилласны хүчинд 2018 оны наймдугаар сарын 09-ний өдөр “Чингис хаан” банкны төвд 1.9 тэрбум төгрөг  бэлнээр байгаагүйг тогтоов. Тиймээс уг хэргийг харьяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст буцаж ирсэн бөгөөд “Чингис хаан” банк гэмт хэрэг үйлдэж, олон залуучуудын гал голомтыг бадрааж, орон сууцанд орох байсан боломжийг хааж, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн төслийг зогсоосон үйлдлийг шалгаж, “Гурван марал” констракшн ХХК-ийн болон захиалагчдын эрх ашгийг хамгаалан ажиллахыг сануулж байна. Тэр ч бүү хэл, олон нийтэд бодит мэдээлэл өгсөн, “Чингис банк”-ны луйврыг илчилсэн гэж иргэн О.Даариймаа буюу Д.Гүрсоронзонгийн ээжийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байжээ. Үнэнийг хэлсэн бүхэнтэй өсөрхөж, хуулийн байгууллагаар далайлгадаг, айлгадаг, сүрдүүлдэг байдал “Чингис хаан” банкны удирдлагуудаар төгсөх болтугай. Тиймээс уг луйвартай холбоотой “Чингис хаан” банк дахин нэг хэрэг дээр яллагдагчаар татагдах нь ойлгомжтой болжээ. Тэгэхээр “Нарны хүү, Сарны охин” компанитай холбоотой эл хэргийн учир зангилаа зөвөөр тайлагдаж, орон гэрээ хүлээсэн олон залуус гал голомтоо бадраах боломжийг ойлгоосой билээ.

                                                                                                                                                                                           Төлбөртэй нийтлэв