ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНЭУ-аас Монгол Улс руу 150 мянган тун вакцин илгээнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-01

БНЭУ-аас Монгол Улс руу 150 мянган тун вакцин илгээнэ гэж Times of India мэдээлжээ. Тухайлбал, тус улс өнгөрсөн долоо хоногт Оман улс руу 100 мянган тун вакцин нийлүүлсэн билээ. Харин энэ долоо хоногт Афганистан руу 500 мянган тун вакцин илгээхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Никарагуа улс руу 2 лакх буюу 200 мянга, Барбадос руу 100 мянга, Доминик руу 70 мянга, Монгол руу 150 мянган тун вакцин илгээхээр төлөвлөгөөтэй байгаа ч хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна.