ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГХЯ: ОХУ-аас вакцин авах асуудлыг ярьж байгаа ч албажаагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр ОХУ руу албан ёсны товчхон айлчлал хийж, ОХУ-ын үйлдвэрлэсэн “Спутник” вакциныг эх орондоо авчрах болон Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах ажлыг эцсийн үр дүнг зарлах зэрэг асуудлыг шийднэ гэсэн мэдээлэл өнөөдөр мэдээллийн сайтуудад гарлаа.

ЕТГ-аас энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй бөгөөд Гадаад харилцааны яам ч энэ мэдээллийг албажуулсангүй. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч нь “ОХУ-аас вакцин авах асуудлыг ярилцаж байгаа. Хэдэн тун авах талаар эцэслэж тохирсон зүйл байхгүй” гэдэг мэдээллийг өгсөн юм.

ОХУ-ын үйлдвэрлэсэн “Спутник” вакциныг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэсэн ч ДЭМБ-аас албан ёсоор бүртгээгүй байгаа билээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Шадар сайдтай уулзах үедээ “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан бол 20 мянган тунг хандивлахаар болсон гэх яриа ч гараад байгаа билээ. ОХУ-ын үйлдвэрлэсэн “Спутник” вакцин нь 92 хувийн үйлчлэлтэй гэх мэдээлэл гарсан бөгөөд манай улсын иргэдийн ихэнх нь энэхүү вакциныг хийлгэх хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байна.