ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол-Япон болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг чөлөөлнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-17

УОК-ын арвандөрөвдүгээр хурал өнөөдөр/2021.04.16/ 18:00 цагт цахимаар болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжсэн байна.