ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГАШУУНСУХАЙТ БООМТООР 178 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЛЭЭ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-19

2021.04.16-ны өдөр Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 8; "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн 9 автомашин тус тус нэвтэрсэн. Нийт гарсан 96 тээврийн хэрэгсэл, орсон 97 тээврийн хэрэгсэл, 96 зорчигч нэвтэрлээ. БНХАУ руу 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагджээ. 

2021.04.17-ны өдөр Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 15; "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 15 тус тус нэвтэрчээ. Нийт гарсан 105 тээврийн хэрэгсэл, орсон 105 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. БНХАУ руу 5 автобусаар 105 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан байна.