ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Элэгний В,С вирусийг үнэгүй үзнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

“Элэг хамгаалах дэлхийн өдөр” энэ сарын 28-нд тохиох юм. Тус өдрийг угтаж энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр НЭМ-ийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох аж. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт их байгаагийн үндсэн шалтгаан нь В, С вирусийн тархалт, архины хэт хэрэглээ, төрөл бүрийн шалтгаантай элэгний хатуурал, архаг үрэвсэл их байгаатай холбоотой байна. Мөн энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт тааруу байгаа тул мэдээлэл өгөх юм байна. Б.Пүрэвжав