ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шавартайн гүүрийг сэргээн босгох  ажил хийж байна

O.Admin
2018-07-18

Төв аймгийн Борнуур суманд өчигдөр хүчтэй аадар бороо орсноос 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж усанд автсан байна. Мөн Шавартайн гүүр усанд автсан. Гүүрийн тулгуур нурсан юм.  Сэргээн босгох ажлыг хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Тухайлбал, Төв аймгийн Онцгой комисс,  Төв АЗЗА компани Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн босгох, лагийг цэвээрлэх зэрэг ажлыг хийж байгаа ажээ.