ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чадварлаг хамт олон-2018” тэмцээн болов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-19

Замын цагдаагийн алба Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран  өчигдөр Замын цагдаагийн албанаас “Чадварлаг хамт олон-2018” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 19 харьяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн тамирчин, алба хаагчид сагсан бөмбөг, билльярд, гар бөмбөг, дартс, ширээний теннис, усанд сэлэлт, дуу яруу найраг, албаны шуурхай бэлэн байдал, хөл бөмбөг, АХА гэсэн төрлөөр өрсөлдөв.  

Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 32 оноогоор таван хэлтсийн хамтарсан “Оргил” багийн хамт олон, хоёрдугаар байранд 38 оноогоор Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, гуравдугаар байранд 49 оноогоор Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарлаа. 

Тэмцээнд амжилттай оролцсон хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт Гадаад улс болон эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, цом, өргөмжлөлөөр шагнуулав.