ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБЕГ: Үер усны осолд өртөхөөс сэрэмжлүүлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-03

Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгджээ. 

Улмаар, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой хэмээн ОБЕГ-аас анхаарууллаа.

Иймд гол мөрний сав газраар нутаглаж, аялж амарч буй иргэд та бүхэн үерийн ус, усны осолд өртөх аюулаас болгоомжилж, хуурай сайр, гуу жалгийн ойролцоо болон уулын ам тосон бууж суурьшихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, баталгаагүй гарам гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.