ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан хувийн хүүтэй зээлийг 9821 иргэнд олгожээ

O.Admin
2021-09-14

Ипотекийн зургаан хувийн орон сууцны зээлийг есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 9821 иргэнд олгоод байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, нийт 739 тэрбум зээлийг гаргасан бөгөөд Улаанбаатар хотын 7465 зээлдэгчид 612.4 тэрбумыг, орон нутгийн 2356 зээлдэгчид 126.5 тэрбумын зээлийг Хөгжлийн банк болон Монголбанкны санхүүжилтээр шийдсэн байна.

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгох ажил өнгөрөгч зургадугаар сард хамгийн өндөр хувьтай байсан нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байсныг эдийн засагчид онцолж буй. Ковид цар тахлаас шалтгаалан зээл олгох ажил долдугаар сараас хойш удааширсан ч энэ оны сүүлээс эргээд хэвийн байдалдаа орж, барилгын материалын үнэ ч буурч эхэлнэ гэдгийг салбарын албан тушаалтнууд онцолж байгаа юм.