ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар дүүргийн ИТХ хуралдаж, төсвөө батлав

Б.ГАНЗОРИГ
2021-11-17

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар (ээлжит) хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр танхимаар 30 төлөөлөгч, цахимаар таван төлөөлөгч оролцон 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, зургаан асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

1. "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны танилцуулгын тухай"

асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань

2."Сүхбаатар дүүргийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай"

3."Сүхбаатар дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай"

4."Сүхбаатар дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"

5."Сүхбаатар дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах"

6."Сүхбаатар дүүргийн 2022 оны төсөв батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.