ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үхэр хулгайлж нядалсан гэмт этгээдүүд цагдаад авлига өгөхийг завджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-18

"Мал мах" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж байгаа аж.

Дээрх хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 16-наас 17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван тооны үхэр нядлан хулгайлж авч явсныг илрүүлэн ажиллажээ.

Тэдгээр иргэд нь 1980-1995 оны залуус байсан бөгөөд унаж яваа машин, хулгайн мах, 10 сая төгрөг өгье хэмээн цагдааг авлигадахыг завдсан бөгөөд тэдгээр гэмт этгээдүүдийн нэг нь өмнө нь хэрэгт холбогдож байсныг Төв аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.