ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Самар түүж яваад ОХУ-ын хил давсан иргэдийг өнөөдөр шилжүүлж өгнө

O.Admin
2021-12-08

Монгол Улсын 60 гаруй иргэн таван автомашинтай самар түүж яваад ОХУ-ын хил давж, саатуулагдсан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэхүү мэдээлэл үнэн гэдгийг баталгаажууллаа.

Улмаар тухайн иргэдийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар ОХУ-ын талаас шилжүүлэн өгөхөөр болсныг мөн мэдээлэв. 

Эдгээр иргэд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Минжийн заставын хариуцсан хэсгээр хил давсан аж. Өмнө нь мөн ан агнуур, самар жимс түүж байсан иргэд хилийн зурваст дөхөж очих зэргээр зөрчил гаргаж байсан ч энэ удаагийнх шиг хилийн бүсийг давж орж байсан тохиолдол байхгүй юм байна.