ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд сууж байсан автомашиныг ачиж явсан компаний тусгай зөвшөөрлийг цуцална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-20

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна хүүхдээ машин дотор үлдээгээд эмнэлэг хальт орсон иргэний автомашиныг хүүхэдтэй нь хамт ачсан ноцтой зөрчлийг ачилтын компани гаргасан талаар мэдээллийн сайтуудад тухайн иргэн хандсан билээ.

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулахад тус ачилтын компани автомашинд сууж байсан 10 настай хүүхэдтэй нь хамт ачсан болох нь тогтоогджээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэхдээ "Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгодо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулжээ.

Бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн" гэсэн байна.