ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

O.Admin
2022-01-20

Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад нэгхэн хоног үлдлээ. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 89 007 иргэн цахимаар бүртгүүлжээ.

Интернэтгүй орчинд амьдарч буй, цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж бүртгэлээ хийлгэж болохоос гадна Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр очиж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.  "e-Mongolia" системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.

Цэргийн бүртгэл цахимаар хийлгэх видео зааварыг энд дарж үзнэ үү.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

-Дээд офицер /Генерал/-65 насны

-Ахлах офицер -60 насны

-Дунд офицер, ахлагч -55 нас

-Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.